Компьютерийн тухай



Электроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ. Компьютер нь мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлж, програмуудын тусламжтай боловсруулалт хийн, хадгалах төхөөрөмжид тодорхой хугацаагаар сануулах, мэдээллийг гаралтын төхөөрөмжүүд болох дэлгэцэнд гаргах, принтерээр хэвлэх зэрэг олон төрлийн үйлдлийг гүйцэтгэдэг. Компьютерийг хүчин чадал, овор хэмжээгээр нь дараах байдлаар хуваадаг:
1. Microcomputer буюу Персонал компьютер: Микропроцессор дээр суурилагдсан хувь хүн ашиглахад зориулсан жижиг хэмжээний компьютерийг хэлнэ.
2. Workstation: Персонал компьютерийг бодоход илүү хүчин чадалтай мөн дэлгэцийн чанар нь илүү сайн байдаг.
3. Minicomputer: Хэмжээгээр microcomputer, mainframe 2 компьютерийн завсрын компьютер юм.
4. Mainframe: Овор хэмжээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пүүс үйлдвэрлэдэг байсан бөгөөд нисэх буудал, банк, санхүүгийн томоохон пүүсүүд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв.
                5. Supercomputer: Асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг. Үүнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй өрөөнд байрлуулах бөгөөд ердийн персонал компьютерээс 50000 дахин илүү хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиуд супер компьютерийг ашигладаг.


Компьютерийн ерөнхий бүтэц

 Одоо бидний өдөр тутам ашигладаг персональ компьютерийн бүтцийн талаар товч өгүүлье.
Компьютер нь hardware (техник хангамж) гэж нэрлэгдэх олон хэсэг төхөөрөмжүүдээс бүтнэ. Ихэнх компьютерүүд дэлгэц, системийн блок, гар, хулганаас бүрдэнэ.
Системийн блок (бидний нэрлэж заншснаар процессор) нь хамгийн чухал бүрдэл хэсэг бөгөөд түүнд төв процессор (CPU), санах ой (RAM), хатуу диск (HDD), уян дискийн төхөөрөмж (FDD), нэмэлт төхөөрөмжүүд залгах залгууруудын суурь болох портууд (порт нь цуваа, параллель, USB- Universal Serial Bus гэж байдаг), тэжээлийн блок, эх хавтан, CD-Rom, нэмэлт картууд (sound card, display card, TV card, FM card, сүлжээний карт, modem гэх мэт) агуулагдана. Мөн гадаад төхөөрөмжүүд (дэлгэц, гар, хулгана, принтер, сканер, проектор, Flash санах ой, чанга яригч, микрофон) системийн блокд залгагдана. Системийн блок нь эдгээрийг хамтран нэг цогц болж ажиллах боломжийг олгодог.

No comments:

Post a Comment